Вебмэйл шалгах
Холбоо барих
СОЁЛЫН ӨВИЙН ТӨВ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ХӨДЛӨХ ДУРСГАЛ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ
МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ
Захирлын мэндчилгээ
Үндсэн чиг үүрэг
Түүхэн замнал
Бүтэц зохион байгуулалт
Үйл ажиллагааны тайлан
Гадаад хамтын ажиллагаа
Жилийн тайлан
Үндэсний хөтөлбөрийн тайлан
Шинэ мэдээ
Хууль эрх зүй
Эрхлэн гаргасан бүтээл
Хөдлөх дурсгалын талаар
СӨУНБМСан
Хосгүй үнэт дурсгал
RCH бүртгэлийн програм
!!! Алдагдсан түүх, соёлын дурсгал
Үл хөдлөх дурсгалын талаар
СӨУНБМСан
Улс, аймгийн хамгаалалтанд байх үл хөдлөх дурсгалын жагсаалт
Хамгаалалтын бүс тогтоосон үл хөдлөх дурсгалууд
Үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр
Билиг авъяастны улсын жагсаалт
Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл
Хөдлөх дурсгалын сэргээн засварлалт
Үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалт
Хөдлөх дурсгалын сэргээн засварлалтын талаар
Сэргээн засварласан ажлууд
Арга зүйн зөвлөгөө
Сургалт семинар
Мэдээ мэдээлэл
Сургалт семинар
СУРГАЛТ СЕМИНАР
Тус төв нь музейн ажилтнуудын мэргэжил арга зүйн удирлагаар хангах өөрийн үндсэн чиг үүргийн дагуу музейн ажилтнуудын мэргэжил мэдлэгийг дээшүүлэх, түүх, соёлын дурсгалтай харьцах, хадгалж хамгаалах талаарх сургалт семинаруудыг БСШУЯ болон гадаадын мэргэжил нэгтэй байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
Сургалт семинарыг хоёр жил тутамд хийж байх БСШУЯ-ны бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж ирсэн.
-1996 оны 4 дүгээр сарын 1-ээс 7-ны өдрүүдэд Япон сангийн дэмжлэгээр "МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ХАДГАЛАЛТ" семинар, Хот, аймгийн музейгээс 55 орчим хүн оролцсон.
-1997 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэхэд зориулан “Музей” программыг зааж, эзэмшүүлэх сургалт-семинарыг зохион байгуулсан. Хотын музейн ажилтнууд 30 орчим хүн оролцсон.
-1998 оны 4 дүгээр сарын 1-ээс 8-ны өдрүүдэд Гэгээрлийн яамтай хамтран, Япон сангийн дэмжлэгээр, Японы Осако хотын Угсаатны зүйн музейн профессор Т.Моритогоор удирдуулан "МОНГОЛЫН МУЗЕЙ, СОЁЛЫН АЖИЛТНУУД" сургалт-семинар, Аймаг, хотын музейн ажилтнууд болон Соёлын сургуулийн оюутан -100 гаруй хүн оролцсон.
-1998 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд АНУ-ын Сан франциско хотын Азийн урлагийн музейтэй хамтран, АНУ-ын Азийн Соёлын Зөвлөл, Харилцан ойлголцлын сан болон бусад хандивлагчдын тусламжтайгаар "МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ" сэдэвт семинар, Аймаг, хотын музейн ажилтнууд болон Соёлын сургуулийн оюутан - 100 гаруй хүн оролцсон.
-2000 оны 7 сарын 2, 3-ны өдрүүдэд Японы Засгийн газраас ирүүлсэн техникийн буцалтгүй тусламжийг ашиглах, сургахтай холбогдуулан соёлын "СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, БАРИМТЖУУЛАХ ТЕХНОЛОГИ АЖИЛЛАГАА" сургалтыг Соёл Урлагийн газар, Монголын Соёлын Сантай хамтран зохион байгуулсан. Аймаг, хотын 16 музейн ажилтан 53 хүн оролцсон.
-2002 оны 2 сарын 21 - 24 -ний өдрүүдэд болсон Дундговь аймгийн Боловсрол соёлын төвтэй хамтран сумдын нийгмийн бодлогын ажилтнуудад зориулсан “ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” сургалт семинарыг Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулсан. Тус аймгийн 15 сумын соёлын 16 ажилтан оролцсон.
-2004 оны найман сард Монгол улсад музей байгуулагдсны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2004 оны 8 сарын 15-наас 18-ны өдрүүдэд БСШУЯ болон Туркийн талтай хамтран музейн ажилтнуудын дунд “СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ” семинар. Аймаг, хотын музейн 31 байгуулагаас 74 орчим хүн оролцсон байна.
- 2007 оны 6-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд “ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ӨВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТООН СИСТЕМД ОРУУЛАН ХАДГАЛАХ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд 35 музей /байгууллага/-н 68 хүн оролцсо
н сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Семинарт Монголын түүх соёлын дурсгал, түүнийг бүртгэхэд юуг анхаарах талаар болон RCH бүртгэлийн програм дээр ажиллах заварчилгаа хичээлүүд орж гарын авлага материалаар хангалаа.
-2007 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд БСШУ-ны сайдын 2007 оны 345 тоот тушаалаар Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогыг явуулахтай холбогдуулан Улаанбаатар хотноо музейн ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа. Сургалтанд улсын тооллогот хамрагдах 34 байгууллагын бүртгэл мэдээллийн санч нар болон аймгуудын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар оролцлоо.
-
“Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр явагдаж байгаа хоёр дахь удаагийн семинарыг “СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ-МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдвээр 2010 оны 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг семинарт 40 байгууллагын 40 бүртгэл мэдээллийн санч нар оролцсон
-
2010 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд
Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг судлан тогтоох, бүртгэн баримтжуулах, бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх”, “Монгол Улсын Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийг хамгаалах” ажлын хүрээнд “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэвт
симпозиум, семинарыгСоёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн МҮК, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Монголын буддын шашны урлаг" каталог хэвлэгдэн гарлаа.
Бурханы шашны танка зураг, зээгт наамал, цөөн тооны хатгамал, бар, тиг зураг зэрэг 5 музейн 441 бүтээлийн англи, монгол тайлбар болон зураг бүхий каталог хэвлэгдэн гарлаа.
▪
"Монголын музейн үзмэрүүд" цахим каталог ашиглалтанд орлоо.
▪
Ардын урлагийн их наадмын III шатны шалгаруулалт
▪
Түрэгийн үед холбогдох бунхны олдворуудыг сэргээн засварлах ажил явагдаж байна
▪
Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллав
Loading…
ШИНЭ ХЭВЛЭЛ
"Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал" цуврал каталогийн 5-р дэвтэр болох Өвөрхангай аймгийн нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зурагт каталоги шинээр хэвлэгдэн гарлаа. Дэлгэрэнгүйг
энд
дарж үзнэ үү.
Санал хүсэлтээ 70110877, sss_sukhee@yahoo.com, altansukh@monheritage.mn хаягаар илгээнэ үү.
© 2007-2010 Соёлын өвийн төв.