Байгууллагын оноосон нэр: Соёлын
өвийн төв
англи хэл дээр: Center of Cultural Heritage
Биет соёлын өвийг
хамгаалах хэлтэс
Монгол Улсын түүх, соёлын хөдлөх дурсгал (музейн үзмэр) болон үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах, соёлын өвийн улсын нэгдсэн
бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, соёлын өвийг судлах, сурталчилах, хадгалж
хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу
байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна.
Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтэс
Монгол Улсын
соёлын биет бус өвийг уламжлан хөгжүүлж, тэдгээрийг өвлүүлэх, мартагдсан өвийг
сэргээх, судлан сурталчилж, соёлын биет бус өвийн улсын нэгдсэн
бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэн ажилладаг.
Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтэс
Музейн үзмэр,
археологийн олдвор, уран барилгын дурсгалын чимэглэл болон хөдөө хээр орших үл
хөдлөх дурсгалыг хамгаалан бэхжүүлж, сэргээн засварлах, сэргээн засварлалтын
ажлын арга зүй, технологийг боловсруулан хэрэгжүүлж байна.
Захиргааны алба
Үйл ажиллагааны
төлөвлөлт, ажиллагсдын хөдөлмөр эрхлэлтийг удирдан зохион байгуулж, байгууллагын
үйл ажиллагааг хэвийн явуулахад удирдлага, санхүүгээр ханган ажилладаг.