|
Соёлын өвийн төвийн соёлын өийг хамгаалах, сэргээн засварлах хэлтсийн 2010-2012 оны сэргээн засварлалтын ажлын "ДАХИН АМИЛСАН СОЁЛЫН ӨВҮҮД" үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэн: 2012 оны 4-р сарын 12-ны 14 цагаас Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
|
|
|
Музей нь нийгмийн өмнө түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлж чадах түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг цуглуулах, тэдгээрийг хадгалж хамгаалах, судалж шинжлэх, олон түмэнд үзүүлж таниулах, сурталчлах үүргийг хүлээсэн ашгийн бус байгууллага юм.
|
|
|
Бурханы шашны танка зураг, зээгт наамал, цөөн тооны хатгамал, бар, тиг зураг зэрэг 5 музейн 441 бүтээлийн англи, монгол тайлбар болон зураг бүхий каталог хэвлэгдэн гарлаа.
|
|
|
Монгол үндэстний болон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж, “Дэлхийд данстай болсон өв”-үүд, Соёлын биет бус өвийг хамгаалах ажлын үндсийн үндэс болсон өвлөгч авъяастнуудын тухай мэдээллийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” нэртэй ...
|
|
|
"Музей дахь соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох нь" сэдэвт дадлага, сургалтыг Баруун болон төвийн долоон аймгийн музейд амжилттай зохион байгууллаа.
|
|
|
Ардын урлагийн их наадмын төгсгөлийн шатны шалгаруулалтын нээлтийн ажиллагаа 2011 оны 06 сарын 29-нд Сүхбаатрын талбайд болж, нээлтийн ёслолд 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй ардын авъяастнууд оролцлоо. Их наадмын шалгаруулалт 6 сарын 30, 7 сарын 1-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Улсын дуурь ...
|
|
|
Ардын урлагийн их наадмын III шатны шалгаруулалт 2011 оны 06 дугаар сарын 28 -наас 07 сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 509 ардын авъяастнууд ирж оролцох бөгөөд нийт 201 гар урлаачдийн бүтээлийн үзэсгэлэн гарах юм.
|
|
|
Ардын урлагийн их наадмын II шатны шалгаруулт энэ оны 4.19 - 05.26-ны хооронд 7 аймаг, 2 дүүрэгт бүсчилж зохион байгуулагдлаа. Бүсийн наадамд 21 аймаг, 9 дүүргийн 797 ардын авъяастнууд шалгарч оролцсноос гуравдугаар шатны наадамд нийт 509 ардын авъяастан, 201 гар урлаачийн бүтээл шалгарч үлдлээ.
|
|
|
“Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг судлан тогтоох, бүртгэн баримтжуулах, бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх”, “Монгол Улсын Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийг хамгаалах” ажлын хүрээнд “Соёлын биет бус өвийг хамгаалах тулгамдсан асуудлууд” сэдэвт симпозиум ...
|
|
|
Төв аймгийн Заамар сумын нутаг, Шороон бумбагар хэмээх газраас олдсон Түрэгийн үед холбогдох бунхны олдворуудыг сэргээн засварлах ажил явагдаж байна.
|
|